A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлд 4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 13 дахь заалт тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Засгийн газрын гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр Монголбанк эзэмшиж, зохицуулж үл болно."

2/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1З дахь заалт:

"13/банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх."

2 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг "5", 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын дугаарыг "14" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ