A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2012 он, №03)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"27.1.Төрийн аудитын төв байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг тухай бүр сонгон шалгаруулж, Улсын Их Хурлын даргын томилсон хараат бус мэргэжлийн аудитор шалгаж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна."

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" гэснийг "Төсвийн тухай" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ