A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2007 он, №02)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 8, 10, 12, 14, 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төсөвт ажилтнуудын мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана."

2/10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"10.2.Энэ хуулийн 10.1-д заасан төсөвт ажилтнуудийн мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана."

3/12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"12.3.Төрийн аудитын байгууллагын дараахь албан хаагчид дор дурдсан зэрэг дэв олгоно:

12.3.1.Монгол Улсын Ерөнхий аудиторт-төрийн аудитын тэргүүн түшээ;

12.3.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчид- төрийн аудитын итгэмжит түшээ;

12.3.3.аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор, Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга, тэргүүлэх аудиторт- төрийн аудитын зөвлөх түшээ;

12.3.4.төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээчид- төрийн аудитын ахлах түшээ;

12.3.5.төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид- төрийн аудитын түшээ;

12.3.6.төрийн аудитын байгууллагын туслах ажилтанд- төрийн аудитын дэс түшээ."

4/12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"12.5.Монгол Улсын Ерөнхий аудитор, Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно."

5/ 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

"14.9.Төрийн аудитын байгууллагын алба хаагч албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох бөгөөд хэрэв улс төрийн намын гишүүн байсан бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэж, энэ тухайгаа байгууллагын удирдлага болон харьяалах намын байгууллагадаа албан ёсоор бичгээр мэдэгдэнэ."

6/ 15 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"15.3.Төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна.

15.4.Эрх бүхий байгууллага энэ хуулийн 15.3-т заасны дагуу шилжүүлсэн хэргийн талаар гаргасан шийдвэрээ холбогдох хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад мэдэгдэнэ."

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 4.1-ийн "төрийн аудитын байгууллагаас" гэсний дараа "улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл,", 9.3-ын "13.2," гэсний дараа "13.3, 13.6", мөн хэсгийн "13.4.2," гэсний дараа "13.4.5,", мөн хэсгийн "13.4.7," гэсний дараа "13.4.8,", мөн хэсгийн "14.7" гэсний дараа "14.8", мөн хэсгийн "хэрэгжүүлнэ." гэсний дараа "Түүнчлэн аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор аймаг, нийслэлийн аудитын газрын төсвийг захиран зарцуулж бүтэц, орон тоог батална.", 15.2.1-ийн "орон нутгийн захиргааны" гэсний дараа "болон төсвийн", 15.2.5-ын "энэ хуулийн" гэсний дараа "15.1.3,", 18.2-ын "дүгнэлтийн хувийг" гэсний дараа "шаардлагатай гэж үзвэл", мөн хэсгийн "төв" гэсний дараа ", орон нутгийн", 19.3.3-ын "Улсын Их Хурал," гэсний дараа "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн гуравдугаар бүлэг, 14 дүгээр зүйлийн гарчигийн болон 7.5, 7.6, 14.3, 14.4, 14.5, 17.1, 18.6-ын 3 дахь өгүүлбэр, 22.3-ын "Үндэсний аудитын газрын" гэснийг "төрийн аудитын байгууллагын", 18.2, 18.3, 18.5, 18.6-ын эхний өгүүлбэр, 19.1, 19.2, 19.3, 23.1, 24.1, 25.1, 25.2-ын "Үндэсний аудитын газар" гэснийг "төрийн аудитын байгууллага", 9.4-ийн "Тэргүүлэгчдийн Хуралд" гэснийг "Тэргүүлэгчдийн хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралд", 15.1.2, 15.2.2-ын "буюу" гэснийг "байгууллага, аж ахуйн нэгж", 15.2.1-ийн "ажиллагаанд" гэснийг "ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд", 18.1-ийн "Үндэсний аудитын газарт" гэснийг "төрийн аудитын байгууллагад", 18.5-ын "Улсын Их Хурлын өмнө" гэснийг "Үндэсний аудитын газар Улсын Их Хурлын өмнө, аймаг, нийслэлийн аудитын газар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө", 21.1-ийн "Үндэсний аудитын газраас" гэснийг "төрийн аудитын байгууллагаас", "12.3" гэсэн дугаарыг "12.4" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Төрийн аудитын тухай хуулийн 15.1.4-ийн "бусад" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ