- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2003 он, №03)
1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
28.1.Төрийн аудитын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг шүүгч ногдуулна: 28.1.1.холбогдох материалыг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй, тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй албан тушаалтныг 10000-20000 хүртэл төгрөгөөр торгох;
28.1.2.төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийх үнэн зөв дүгнэлт гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлөхийг оролдсон албан тушаалтныг 30000-60000 хүртэл төгрөгөөр торгох;
28.1.3.аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, санаатайгаар гэмтээж устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 40000-60000 хүртэл төгрөгөөр торгох."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
