A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 21.2.-т заасан болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "төсвийн хууль, зардлын зориулалтаар нь" гэснийг "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу", 70 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын "төвлөрсөн" гэснийг "улсын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9 дэх заалт, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР