A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"6/ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны хувьчлалын үндсэн чиглэлийг баталж, хувьчлал хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд Монголбанкаар дамжуулан хяналт тавина."

2/ 9 дүгээр зүйлийн 10 дахь заалт:

"10/ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах хөтөлбөр, банкин дахь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх журмыг Монголбанктай зөвшилцөн батална."

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг "1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар, Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ." гэж өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын дугаарыг "7", 9 дүгээр зүйлийн 10 дахь заалтын дугаарыг "11" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ