- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 6 дугаар сарын 19-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн З7 дугаар зүйл, З9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 4З дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 37 дугаар зүйл:
"З7 дугаар зүйл.Хувьчлах эд хөрөнгийг үнэлэх
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахаас өмнө худалдах доод үнийг тогтооно.
2.Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.
З.Худалдах доод үнэ тогтоох журмыг Засгийн газар батална.
4.Шаардлагатай тохиолдолд доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж болно."
2/ З9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:
"1/дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг;"
"4/дуудлагын худалдаанд 2-оос доош этгээд оролцсон, доод үнээс дээш үнийн санал ирээгүй бол худалдааг явагдаагүйд тооцон хааж энэ тухай тэмдэглэл үйлдэх;"
4/ 4З дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно."
5/ 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Дуудлагын худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргах бөгөөд дахин дуудлагын худалдаа явуулах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдээлнэ. Дуудлагын худалдаа дахин явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална."
6/ 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Хувьчлалын орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулна."
7/ 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4З дугаар зүйлд 6 дахь хэсэг, 65 дугаар зүйлд 4 дэх хэсэг, 82 дугаар зүйлд З дахь заалт тус тус нэмсүгэй:
1/ 4З дугаар зүйлийн 6 дахь хэсэгт:
"6.Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө."
2/ 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлагдсан тухай бүр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ."
3/ 82 дугаар зйлийн З дахь заалт:
З дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4З дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "…төлсний…" гэсний дараа "…хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний…" гэж, 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… тооцсон…" гэсний дараа "…түүнчлэн 4З дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар удаахь оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй…" гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн З6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "анхны" гэснийг "доод" гэж, 4З дугаар зүйлийн З дахь хэсгийн "өмчлөгч" гэснийг "Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч" гэж, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "нэрлэсэн хэмжээнээс" гэснийг "доод үнээс" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 1О дугаар зүйлийн 5 дахь хэсгээс "өмчийн хороо" гэснийг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаас "тухайн үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ нь тайлан тэнцэлд тусгагдсан үнээс доогуур байж болохгүй" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
