A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Үгийг Ц.Дамдинсүрэн

Аяыг  Б.Дамдинсүрэн

          Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

            Хамаг дэлхийн шударга улстай

            Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

            Хатан зориг  бүхий  л чадлаараа

            Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл, соёлоо

Үрийн үрд өвлөн бадраая

            Эрэлхэг Монголын золтой ардууд

            Эрх чөлөө жаргалыг эдлэв

            Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

            Жавхлант манай орон мандтугай

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ