A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд дор дурдсан агуулгатай  141 дүгээр зүйл,  21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт тус тус нэмсүгэй:

”141 дүгээр зүйл. Төрийн далбааг дурсгах

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд өөрийн албан тасалгаанд байрлуулсан төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно. ”

2/ 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:

“7/ бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа эхлэхэд;

8/хуульд өөрөөр заагаагүй бол тангараг өргөдөг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа төгсөхөд;”

2 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “бүх шатны” гэсний өмнө “Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,” Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “…байрлуулах” гэсний дараа “, дурсгах”, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн тугийг” гэсний дараа “цэнгүүлэх,”, 25 дугаар зүйлийн “Иргэд,” гэсний дараа  “өрх,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.”

4 дүгээр зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг “9” гэж, 22 дугаар зүйлийн “хүн босож” гэснийг “иргэд босож, дуулж” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ