A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийн ",үйлдэх зөвшөөрөл", 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "зөвшөөрөл олгох", 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Төрийн тугийг кино, уран сайхны бусад арга хэмжээнд зориулан дуурайлган үйлдсэн," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ