A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 06 сарын 24 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр" гэсний өмнө "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан," гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын "улсын төсвийн төслийг" гэсний дараа "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан боловсруулж" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт" гэсний өмнө "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд болон" гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "төсвийн гүйцэтгэл" гэсний дараа ", түүний дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн нийцсэн талаархи дүн шинжилгээ" гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6.1.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн батлах;" 3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн "төсвийн хүрээний мэдэгдэл" гэснийг тохиолдол бүрт нь "дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх