- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 91дүгээр зүйл нэмсүгэй: "91дүгээр зүйл. Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх 91.1.Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй: 91.1.1.эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулах; 91.1.2.төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх." 2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
