A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 131 дугаар зүйл нэмсүгэй: 1/ 131дугаар зүйл: "131 дугаар зүйл. Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлт 131.1.Төсвийн байгууллагын нэмэлт орлого, зарлагын хэмнэлтээс тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан урамшуулал олгоно. 131.2.Энэ хуулийн 131.1 дэх хэсэгт заасан урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дараа жилийн төсвийн багцад тусган, батлуулна. 131.3.Энэ хуулийн 131.1 дэх хэсэгт заасан урамшууллын нийт дүн энэ хуулийн 131.2 дахь хэсгийн дагуу батлагдсан хэмжээнээс хэтэрч болохгүй. 131.4.Төсвийн байгууллагын нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас төсвийн байгууллагад олгох урамшууллын хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. " МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх