- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй: "3.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх болон тэдгээрийн орон тоо, цалин, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна." 2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.5.-ын "агентлагийн ерөнхий менежер" гэсний дараа "/цагдаа, тагнуул, зэвсэгт хүчний байгууллагаас бусад/" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.6., 64.2.-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "8.1.6. төрийн өмч, улсын төсвийн хөрөнгө, эрсдэлийг үр ашигтай удирдах;" 2/64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "64.2. Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт, шалгалтыг хяналт, шалгалтын мэргэжлийн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ". 4 дүгээр зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11.1.2.-ын "Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга " гэснийг "Улсын Их Хурлын дарга", 16.2.1.-ийн "Ерөнхийлөгчийн" гэснийг "Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын төсвийн", 16.2.13.-ын " аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн" гэснийг "тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн", 44.1.4.-ын "тогтоон хангуулах" гэснийг "сахиулах", 16.2.2.-ын "даргын нэгдүгээр орлогч" гэснийг "дарга", 45.1.5.-ын "ерөнхий менежер" гэснийг "дарга", 45.1.2.-ын "даргын нэгдүгээр орлогч" гэснийг "дарга", 45.5., 45.6.-ын "Төсвийн ерөнхийлөн захирагч" гэснийг "Томилох эрх бүхий этгээд", 46.1.2.-ын "ерөнхий менежерийн" гэснийг "даргын", 46.1.1.-ийн "даргын нэгдүгээр орлогч" гэснийг "дарга", 53.1.1.-ийн "татааст" гэснийг "санхүүгийн дэмжлэгт", 60.1.-ийн "Төрийн хяналт шалгалтын тухай" гэснийг "Төрийн аудитын тухай" гэж тус тус өөрчилсүгэй. 6 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
