A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 1999 он, №49)

1 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд дор дурдсан агуулгатай 4.3; 8.2; 8.5; 8.6; 8.7; 10.3 гэсэн хэсэг тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/ 4.3:

"4.3.Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, цагаатгагдсан хүмүүст тухайн улсын хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөх олговрыг шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газар эрхлэн шийдвэрлэнэ. Гадаад улсаас нэхэмжлэн авсан нөхөх олговрыг улс төрийн хэлмэгдэгсдэд олгож байгаа нөхөх олговорт зориулан зарцуулна."

2/ 8.2; 8.5; 8.6; 8.7:

"8.2.Улс төрийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулж ял төлөвлөсөн боловч Эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар ял шийтгэсэн тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол улсын дээд шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргаж болно.

8.5.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөгдсөн хүмүүсийн мөрдөн байцаалтын архивын хэрэг нь Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивт байгаа боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн Улсын аюулгүй байдлыг хангах газраар шалгуулан цагаатгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

8.6.Улс төрийн хэрэгт холбогдуулан шалгасан мөрдөн байцаалтын архивын хэрэг, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол байхгүй боловч аль нэг архивын материал, бүртгэл судалгаа, картын санд бүртгэгдсэн /улс төрийн хэрэгт холбогдуулан тухайн үед эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн бүртгэл судалгаа, төр, засгийн илтгэл, мэдээлэлд хэлмэгдсэн гэх хүний талаар дурдагдсан/ материалаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Улсын аюулгүй байдлыг хангах газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэнэ.

8.7.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөн байцаалт явуулсан тухай ямар нэг баримт, нотолгоо Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивт байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Улсын аюулгүй байдлыг хангах газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэнэ."

3/ 10.3:

"10.3.Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн1, 28 дугаар зүйл, Иргэний хуулийн2 19, 398, 401 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ."

2 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1.1.г. дэх заалтын "55-69" гэсний дараа ",137" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4.2; 13.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 4.2:

"4.2.Гадаад улсын шүүхээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, түүнд нөхөх олговор олгох асуудлыг тухайн шүүхийг харьяалах улсын хууль тогтоомж болон тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна. Монгол Улсын иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээ цагаатгасан гадаад улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг Монгол Улсын ижил төстэй байгууллагын шийдвэртэй адилтган үзэж нөхөх олговор олгох асуудлыг энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ."

2/ 13.1:

"13.1.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно."

4 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн "8.2; 8.3; 8.4; 8.5" гэсэн дугаарыг "8.3; 8.4; 8.8; 8.9." гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД