- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛЫН ХУУЛЬ
2011 оны 6 дугаар сарын 9-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт:
"13.1.7.уралдаан тэмцээнд оролцох зорилгоор ашиглах гадаадын иргэн, харьяалалгүй хүний галт зэвсгийг бүртгэж, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хуудас олгоход 20 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;"
2/34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт:
"34.1.10.цацраг идэвхт ашигт малтмал тээвэрлэх, ашиглалтын дараа газар сэргээх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг."
3/41 дүгээр зүйлийн 41.4.13-41.4.15 дахь заалт:
"41.4.13.ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох;
41.4.14.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх;
41.4.15.түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлагаа, судалгаа хийх үйл ажиллагаа."
4/42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг:
"42.4.Энэ хуульд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд нь заагаагүй бол энэ хуульд эдгээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана;"
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.7 дахь заалтын "Монгол Улсад суугаа" гэсний дараа "болон Монгол Улсаас гадаад улсад суугаа" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйл:
"6 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох
"6.1.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.
6.2.Энэ хуулийн 10.6, 11.2, 11.4, 11.5 дахь хэсэг, 12, 14-20 дугаар зүйл, 21.1.2-21.1.30 дахь заалт, 22, 24 дүгээр зүйл, 25.1.2, 25.1.3, 25.1.7-25.1.9, 26.1.6-26.1.9 дэх заалт, 26.2, 26.3 дахь хэсэг, 27.1.1, 27.1.4-27.1.6 дахь заалт, 27.2-27.4 дэх хэсэг, 28, 29 дүгээр зүйл, 30.2.2-30.2.6 дахь заалт, 30.3-30.5 дахь хэсэг, 31-33 дугаар зүйл, 35.1.1-35.1.3 дахь заалт, 37, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
6.3.Энэ хуулийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно."
2/7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт:
"7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:
Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ |
Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ |
0-130 000 |
4550 төгрөг. |
130 001-650 000 |
4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. |
650 001-1 300 000 |
20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. |
1 300 001-13 000 000 |
35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. |
13 000 001-ээс дээш |
222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ. |
3/10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэг:
"10.6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд зөвшөөрөл, виз олгох, түүнийг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
10.6.1.гадаадын иргэнд тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
10.6.2.суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход 12 000-30 000 төгрөг;
10.6.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, солиход 7200-18 000 төгрөг;
10.6.4.гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад 36 000-90 000 төгрөг;
10.6.5.харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхний хугацаа сунгахад 4800-12 000 төгрөг;
10.6.6.гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгоход 1200-3000 төгрөг;
10.6.7.гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг;
10.6.8.хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэн, харьяалалгүй хүний баримт бичигт гадаадад зорчсон тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг;
10.6.9.Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгоход 1000-2500 төгрөг;
10.6.10.гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргахад 1000-2500 төгрөг;
10.6.11.гадаадын иргэн оршин суух болон зорчих үнэмлэхээ алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр буюу дахин олгоход 36 000-90 000 төгрөг;
10.6.12.гадаадын иргэнийг бүртгэхэд 1000-2500 төгрөг;
10.6.13.гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг;
10.6.14.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд орон нутагт явахад зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг;
10.6.15.нэг удаагийн орох болон гарах-орох виз олгоход 54 000-135 000 төгрөг;
10.6.16.хоёр удаагийн орох болон гарах-орох виз олгоход 81 000-202 500 төгрөг;
10.6.17.зургаан сарын олон удаагийн виз олгоход 126 000-315 000 төгрөг;
10.6.18.зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход 252 000-630 000 төгрөг;
10.6.19.дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход 36 000-90 000 төгрөг;
10.6.20.дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход 72 000-180 000 төгрөг;
10.6.21.дамжин өнгөрөх олон удаагийн виз олгоход 96 000-240 000 төгрөг;
10.6.22.хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн гарах-орох виз олгоход 18 000-45 000 төгрөг;
10.6.23.нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгоход 16 000-45 000 төгрөг;
10.6.24.визийн хугацааг долоо хүртэл хоногоор сунгахад 27 000-67 500 төгрөг, дараагийн хоног тутамд 3600-9000 төгрөг;
10.6.25.визийн ангилал өөрчлөхөд 36 000-90 000 төгрөг;
10.6.26.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл өгч, гэрчилгээ олгоход 900 000-2 250 000 төгрөг;
10.6.27.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөл өгч, гэрчилгээний хугацааг сунгахад 360 000-900 000 төгрөг;
10.6.28.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоход 60 000-150 000 төгрөг;
10.6.29.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхэд 60 000-150 000 төгрөг.
10.7.Энэ хуулийн 10.6-д заасан гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана."
4/11, 12 дугаар зүйл:
"11 дүгээр зүйл.Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
11.1.Гадаадад зорчих эрхийн бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.1.1.үндэсний энгийн гадаад паспорт олгоход 12 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.2.дипломат, албан паспорт олгоход 30 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.3.Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 22 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.4.үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахад 2500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.5.хүүхдийн үнэмлэх олгоход 2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.2.Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход энэ хуулийн 10.6-д заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.
11.3.Консулын үйлчилгээг яаралтай үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 10.6-д заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг ажлын 8 цагийн дотор бол хоёр дахин нэмэгдүүлж, амралт, баяр ёслолын өдөр бол гурав дахин нэмэгдүүлэн хураана.
11.4.Консулын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйлчилгээнд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.4.1.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 18 000-54 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.2.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасныг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.3.эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, дүрэм гэрчлэхэд 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.4.Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад хэлцэл /гэрээ, итгэмжлэл зэрэг/-ийг гэрчлэхэд 52 000-156 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.5.баримт бичигт консулын баталгаа гаргахад 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.6.баримт бичгийг болон баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.7.баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300-900 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.8.баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхэд 2500-7500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.9.гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 200-600 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.10.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.11.үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичгийг гэрчлэхэд баримт бичигт тусгагдсан үнийн дүнгийн 0.06 хүртэл хувиар;
11.4.12.үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.035 хүртэл хувиар, бусад хүнд үнийн дүнгийн 0.055 хүртэл хувиар;
11.4.13.энэ хуулийн 11.4.1-11.4.3, 11.4.7-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.025 хүртэл хувиар, 1 000 000 төгрөгөөс давсан хэсгээс 0.015 хүртэл хувиар нэмэгдүүлж;
11.4.14.хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хүртэл хувиар;
11.4.15.хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай гэрээ, дүрэм гэрчлэхэд хуудас тутмаас 240-720 төгрөг буюу түүнтэй тэнцэх бусад валют;
11.4.16.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4400-13 200 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.17.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан,
11.4.18.хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэрчлэхэд 2000-6000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.19.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт бичиг гэрчлэхэд 20 000-60 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.20.өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100 3300 begin_of_the_skype_highlighting FREE 1100-3300 end_of_the_skype_highlighting төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.21.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 1000-2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
11.5.Өв залгамжлал, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ зэрэг тодорхой үнийн дүн, төлбөрийн хэмжээ бүхий бүх төрлийн гэрээ, хэлцлийг гэрчлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.5.1.1000 хүртэл ам.доллартай тэнцэх дүнтэй бол 15 000-45 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.2.1001-10000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.3.10001-25000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 30 000-90 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.4.25001-100000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 37 000-111 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.5.100001-300000 ам. доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 45 000-135 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.6.300001 болон түүнээс дээш ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 60 000 -180 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.7.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 100 000-300 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.8.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотлох бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
12 дугаар зүйл.Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
12.1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.1.1.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 1000-2000 төгрөг;
12.1.2.автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг;
12.1.3.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтрийг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 8000-20 000 төгрөг;
12.1.4.өөрөө явагч хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг.
12.2.Автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоциклийн дугаар олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.2.1.автомашины дугаар олгоход 1000-2200 төгрөг;
12.2.2.өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;
12.2.3.мотоциклийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;
12.2.4.автомашин, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн болон мотоциклийн улсын дугаарыг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 16 000-40000 төгрөг.
12.3.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсан бол түүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа орон нутаг дахь байгууллага бүртгэхэд 1000-2000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
12.4.Агаарын хөлөг болон усан онгоцыг бүртгэх, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, усан /хөлөг/ онгоцыг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.4.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэж, үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 17 600-44 000 төгрөг;
12.4.2.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглахаар гэрээ байгуулсан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 200 000- 500 000 төгрөг;
12.4.3.энэ хуулийн 12.4.2-т заасан гэрчилгээний хугацааг сунгахад 160 000-400 000 төгрөг;
12.4.4.агаарын хөлгийг ашиглалтаас хасах, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй гадаадын байгууллагад болон Монгол Улсын харьяат бус бөгөөд тус улсад оршин суудаггүй хүнд худалдсан, шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасахад 12 000-30 000 төгрөг;
12.4.5.дотоодын усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, дугаар, гэрчилгээ олгоход 4000-10000 төгрөг;
12.4.6.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид буюу тэдгээрийн түрээслэсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 24 000-60 000 төгрөг."
5/14-24 дүгээр зүйл:
14 дүгээр зүйл.Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
14.1.Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
14.1.1.сонин, сэтгүүлийг бүртгэж, гэрчилгээ олгоход 8800-22 000 төгрөг;
14.1.2.олон нийтийн болон хувийн радиог бүртгэхэд 12 800-32 000 төгрөг;
14.1.3.олон нийтийн болон хувийн телевизийг бүртгэхэд 40 000-100 000 төгрөг;
14.1.4.кабелийн телевизийг бүртгэхэд 48 000-120 000 төгрөг;
14.1.5.сонин, сэтгүүл, радио, телевиз, кабелийн телевизийн бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 8000-20 000 төгрөг. "
15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
15.1.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.1.1.нөхөрлөл, компанийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 8800-22 000 төгрөг;
15.1.2.хоршоог бүртгэж, гэрчилгээ олгоход 5600-14 000 төгрөг;
15.1.3.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг бүртгэж, гэрчилгээ олгоход 14 000-35 000 төгрөг;
15.1.4.боловсролын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 6000-15 000 төгрөг;
15.1.5.эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 8000-20 000 төгрөг;
15.1.6.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ
15.1.7.хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, хугацааг нь сунгахад 1000-2200 төгрөг;
15.1.8.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоход анх хураасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
15.1.9.улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа олгоход 1000-2000 төгрөг.
15.2.Улс төрийн нам, шашны болон төрийн бус байгууллага, сан, холбоо, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.2.1.улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг;
15.2.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг;
15.2.3.шашны байгууллагыг бүртгэж, гэрчилгээ олгоход 80 000-200 000 төгрөг;
15.2.4.төрийн бус байгууллага, сан, холбоо, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход 8800- 22 000 төгрөг.
16 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, түүний төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
16.1.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
16.1.1.салбар, төлөөлөгчийн газар, нэгж ажиллуулахад 440 000-1 100 000 төгрөг;
16.1.2.салбар, төлөөлөгчийн газрын ажиллах хугацааг сунгахад 300 000-750 000 төгрөг;
16.1.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад 300 000-750 000 төгрөг;
16.1.4.гэрчилгээний хугацааг сунгахад 30 000-75 000 төгрөг;
16.1.5.гэрчилгээг сольж олгоход анх олгоход хураасан тэмдэгтийн хураамж дээр 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр;
16.1.6.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын гэрээ, дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэхэд 14 000-35 000 төгрөг;
16.1.7.гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 120 000- 2 800 000 төгрөг;
16.1.8.гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход 720 000-1 800 000 төгрөг.
17 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
17.1.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
17.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг;
17.1.2.мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
17.1.3.зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг;
17.1.4.төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг;
17.1.5.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах тусгай зөвшөөрөл олгоход 74 000-185 000 төгрөг;
17.1.6.гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл олгоход 70 000-175 000 төгрөг;
17.1.7.үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;
17.1.8.үнэт зүйл хадгалах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;
17.1.9.гадаад төлбөр тооцоо хийх тусгай зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг;
17.1.10.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;
17.1.11.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг;
17.1.12.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;
17.1.13.гадаад улсад банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 280 000-3 200 000 төгрөг;
17.1.14.гадаад улсад банкны салбар байгуулах зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг.
17.1.15.энэ хуулийн 17.1.1-17.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 40 000-200 000 төгрөг;
17.1.16.хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 52 000-130 000 төгрөг.
18 дугаар зүйл.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
18.1.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
18.1.1.арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
18.1.2.даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээхэд 200 000-500 000 төгрөг;
18.1.3.давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
18.1.4.актуарчийн эрх олгоход 140 000-350 000 төгрөг;
18.1.5.даатгагчид өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг;
18.1.6.даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлэх болон нэгтгэх хүсэлт гаргаж, зөвшөөрөл авахад 40 000-100 000 төгрөг;
18.1.7.гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг.
18.2.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
18.2.1.даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг;
18.2.2.даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг;
18.2.3.даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгоход 34 000-85 000 төгрөг.
18.3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
18.3.1.зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;
18.3.2.факторингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;
18.3.3.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;
18.3.4.төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
18.3.5.төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.6.цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.7.гадаад валютын үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг;
18.3.8.итгэлцлийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.9.богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.10.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.11.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;
18.3.12.банк бус санхүүгийн байгууллагыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгахад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг олгоход 24 000-60 000 төгрөг;
18.3.13.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, бүртгэхэд 13 000-30 000 төгрөг;
18.3.14.үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
18.3.15.үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
18.3.16.үнэт цаасны хөрөнгө оруулалтын сангийн зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;
18.3.17.андеррайтер, брокер, дилер, үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 58 000-145 000 төгрөг;
18.3.18.хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхөөр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг;
18.3.19.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
18.3.20.компанийн үнэт цаасыг нийтэд санал болгон худалдах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
18.3.21.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
18.3.22.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
18.3.23.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг.
19 дүгээр зүйл.Санхүү, эдийн засгийн чиглэлээр эрхлэхүйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
19.1.Санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
19.1.1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 000 000-5 000 000 төгрөг;
19.1.2.аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
19.1.3.үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 200 000-5 500 000 төгрөг;
19.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;
19.1.5.хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 96 000-240 000 төгрөг;
19.1.6.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 340 000-850 000 төгрөг;
19.1.7.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг;
19.1.8.Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түүний хугацааг сунгахад 8000-20 000 төгрөг.
20 дугаар зүйл.Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай
20.1.Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
20.1.1.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
20.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;
20.1.3.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860 000-2 150 000 төгрөг;
20.1.4.тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 880 000-2 200 000 төгрөг.
21 дүгээр зүйл.Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
21.1.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
21.1.1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг;
21.1.2.химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-
21.1.3.химийн хорт болон аюултай бодис экспортлох, устгах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;
21.1.4.химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10000-25 000 төгрөг;
21.1.5.химийн хорт болон аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200 000- 500 000 төгрөг;
21.1.6.тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 20000-
21.1.7.стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах тусгай зөвшөөрөл олгоход
21.1.8.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
21.1.9.озон задалдаг бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин цэнэглэх, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
21.1.10.озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход 11 000-27 000 төгрөг;
21.1.11.озон задалдаг бодисын хольц агуулсан дараах тоног төхөөрөмж импортлох, худалдах зөвшөөрөл олгоход:
21.1.11.а.гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч 10000-25 000 төгрөг;
21.1.11.б.иргэн, олон нийтийн барилга, орон сууцны агааржуулагч, хөргөх хэрэгсэл 20 000-50 000 төгрөг;
21.1.11.в.үйлдвэр болон томоохон зочид буудлын хөргөх систем 40000-100 000 төгрөг;
21.1.12.ховор амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;
21.1.13.ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг, тарималжуулсан нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг;
21.1.14.элбэг амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад 60 000-150 000 төгрөг;
21.1.15.элбэг ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн жингийн килограмм тутамд 1000-2500 төгрөг;
21.1.16.нэн ховор ургамлын эд, эрхтэнийг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд:
21.1.16.а.үр 60 000- 150 000 төгрөг;
21.1.16.б. навч, найлзуур, иш 18 000- 45 000 төгрөг;
21.1.16.в.үндэс 100 000 - 250 000 төгрөг.
21.1.17.ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 4000-10000 төгрөг, ховор ургамлыг гадаадад гаргах зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 6000-15 000 төгрөг, түүхий эд бүтээгдэхүүн 20 000-50 000 төгрөг;
21.1.18.элбэг ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход 0-3 килограмм бол 1800-4500 төгрөг, 3 килограммаас дээш бол 1800-4500 төгрөг дээр 3 килограммаас дээш хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг нэмж;
21.1.19.эрх бүхий байгууллагаас импортлох, экспортлохыг зөвшөөрсөн ургамалд үзлэг шалгалт хийж хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-1500 төгрөг, 10 килограммаас дээш бол 1000-1500 төгрөг дээр 10 килограммаас дээш килограмм тутамд 100-150 төгрөг нэмж;
21.1.20.100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг, 100, түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;
21.1.21.энэ хуулийн 21.1.22-21.1.25, 41.4.13-т зааснаас бусад чиглэлээр байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 20 000-50 000 төгрөг, сунгахад 12 000-30 000 төгрөг;
21.1.22.усны эрэл, хайгуул, судалгааны ажил явуулах, усны шинжилгээ, аудит хийх мэргэжлийн байгууллагын эрх олгоход 340 000-850 000 төгрөг, сунгахад 200 000-500 000 төгрөг;
21.1.23.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох газрын хэвлийн нөхөн сэргээлт, ан агнуурын ажил эрхлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 120 000-300 000 төгрөг;
21.1.24.ойд үндсэн ашиглалтын огтлолт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, хуш модны самар бэлтгэх, боловсруулах, байгаль орчны төлөв байдлыг сайжруулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил эрхлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 120 000-300 000 төгрөг, сунгахад 60 000-150 000 төгрөг;
21.1.25.эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 80 000-200 000 төгрөг, сунгахад 40 000-100 000 төгрөг;
21.1.26.аюултай хог хаягдлыг экспортлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;
21.1.27.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдах тухай конвенцийн хавсралтад орсон ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох буюу импортлох зөвшөөрөл, реэкспортлох буюу далай, тэнгисээс олборлон оруулах зөвшөөрөл, гэрчилгээ олгоход аж ахуйн нэгж, байгууллагаас 260 000-650 000 төгрөг, иргэнээс 100 000-250 000 төгрөг, бэлэг дурсгалын зориулалттай зүйл гаргах зөвшөөрөл олгоход ширхэг тутамд 20 000-50 000 төгрөг;
21.1.28.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Амьтны аймгийн тухай хуулийн 17.3-т заасан амьтны цуглуулгыг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг, бусад зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг;
21.1.29.хувиргасан амьд организмыг үйлдвэрлэх эрх олгоход 1 200 000-3 000 000 төгрөг, судалгаа, шинжилгээний зориулалтаар хувиргасан амьд организмыг гарган авах, туршилт явуулах эрх олгоход 48 000-120 000 төгрөг;
21.1.30.хувиргасан амьд организм экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл олгоход 1 200 000-
22 дугаар зүйл.Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
22.1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
22.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
22.1.2.мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.3.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 20 000-50 000 төгрөг;
22.1.4.дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр бакалаврын сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход
22.1.5.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
22.1.7.боловсролын магадлан итгэмжлэл олгоход 105 000-260 000 төгрөг;
22.1.8.дахин магадлан итгэмжлэл олгоход 35 000-85 000 төгрөг;
22.1.9.түүх, соёлын хосгүй үнэт зүйлийг бүртгэх, гэрчилгээ олгоход 1000-2000 төгрөг;
22.1.10.улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл олгоход
22.1.11.хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл олгоход 40 000-300 000 төгрөг;
22.1.12.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 12 000-30 000 төгрөг.
23 дугаар зүйл.Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
23.1.Эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/, шугам сүлжээ барьж байгуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
23.1.1.0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.1.2.5-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.1.3.100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;
23.1.4.0.4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажлын зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.1.5.110-220кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажлын зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.1.6.220кВ-оос дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажлын зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;
23.1.7.туршилт тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэхэд 12 500 төгрөг;
23.1.8.нүүрсээр ажиллах эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1 МВт тутамд 50 000 төгрөг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1МВт тутамд 25 000 төгрөг;
23.1.9.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг.
23.2.Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
23.2.1.0.7-40.0 кгх/см кв. даралттай зуух, даралтат савны засвар, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.2.2.40.0 кгх/см кв-аас дээш даралттай зуух, даралтат савны засвар, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.2.3.0.7-40.0 кгх/см кв. даралттай шугам хоолойн засвар, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.2.4.40.0 кгх/см кв-аас дээш даралттай шугам хоолойн засвар, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг.
23.3.Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөлд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
23.3.1.сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000 төгрөг;
23.3.2.бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход 75 000 төгрөг;
23.3.3.бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл олгоход 60 000 төгрөг.
24 дүгээр зүйл.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
24.1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
24.1.1.Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
24.1.2.зуучлах зөвшөөрлийг сунгахад 80 000-200 000 төгрөг;
24.1.3.гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зуучлах тусгай зөвшөөрөл олгоход 3 200 000-8 000 000 төгрөг;
24.1.4.Засгийн газраас гадаадын иргэнд улсын онц чухал объект гэж тогтоосон газар ажиллах зөвшөөрөл олгоход 340 000-850 000 төгрөг."
6/25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3 дахь заалт:
"25.1.2.аж ахуйн нэгж, байгууллага хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдах зөвшөөрлийг мэргэжлийн байгуулагаас олгоход 20 000-50 000 төгрөг;
25.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас олгоход тухай бүр 10000- 25 000 төгрөг."
7/25 дугаар зүйлийн 25.1.7-25.1.9 дэх заалт:
"25.1.7.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
25.1.8.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;
25.1.9.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг."
8/25 дугаар зүйлийн 25.1.10.а, 25.1.10.б дэх заалт:
"25.1.10.а.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;
25.1.10.б.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр:
25.1.10.б.1.автобензин, дизель түлш, онгоцны түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг;
25.1.10.б.2.хийн түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг;
25.1.10.б.3.жижиглэн савласан /220гр-500гр/ газрын тосны шингэрүүлсэн хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг."
9/ 26-33 дугаар зүйл:
"26 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
26.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.1.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 7 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 4 500 000 төгрөг;
26.1.2.спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 100 000 000 төгрөг;
26.1.3.архи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг;
26.1.4.шар айраг үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөг;
26.1.5.дарс үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000 төгрөг
26.1.6.таримал ургамлын үр үйлдвэрлэх зөвшөөрөл олгоход 50 000-125 000 төгрөг;
26.1.7.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;
26.1.8.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;
26.1.9.малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, үржлийн сайжруулагч мал импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 80 000-200 000 төгрөг.
26.2.Үржлийн мал экспортод гаргах лиценз олгоход малын тоо толгой тутмаас дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.2.1.цэвэр үүлдрийн адуу 80 000-200 000 төгрөг;
26.2.2.үржлийн бусад адуу 60 000-150 000 төгрөг;
26.2.3.цэвэр үүлдрийн үржлийн үхэр 60 000-150 000 төгрөг;
26.2.4.үржлийн бусад үхэр 40 000-100 000 төгрөг;
26.2.5.цэвэр үүлдрийн гахай 7 200-18 000 төгрөг;
26.2.6.хонь 24 000-60 000 төгрөг;
26.2.7.ямаа 24 000-60 000 төгрөг;
26.2.8.тэмээ 120 000-300 000 төгрөг.
26.3.Малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр, бичил биетний өсгөвөр экспортод гаргахад дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.3.1.үржлийн малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр 10000-25 000 төгрөг;
26.3.2.мал эмнэлгийн зориулалттай вакцин, бусад бичил биетний өсгөвөр 52 000-130 000 төгрөг.
27 дугаар зүйл.Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
27.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.1.1.эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез, ортопед үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;
27.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000 төгрөг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;
27.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, хугацааг сунгахад 200 000 төгрөг;
27.1.4.эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-400 000 төгрөг;
27.1.5.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
27.1.6.өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг.
27.2.Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.2.1.импортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг;
27.2.2.экспортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг.
27.3.Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг хураана.
27.4.Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.4.1.анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;
27.4.2.мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хуулийн 27.4.1-д заасан зөвшөөрлөөр хоёр жил ажилласан эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2000-5000 төгрөг;
27.4.3.анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоход 120 000-400 000 төгрөг.
28 дугаар зүйл.Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
28.1.Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
28.1.1.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
28.1.2.цамхаг, тулгуур, түшиц хана, яндан, антенна, цутгамал болон угсармал барилга, газар дээрх ба доорх тусгай зориулалтын барилга, инженерийн болон цахилгааны гол магистрал шугам, хий болон нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, усны барилга байгууламжийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-2 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 800 000-2 000 000 төгрөг;
28.1.3.барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
28.1.4.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход
28.1.5.нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
28.1.6.цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалттай байгууламж, 16–аас дээш давхар барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухайн барилга байгууламжид зөвшөөрөл олгоход 960 000-2 400 000 төгрөг;
28.1.7.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
28.1.8.хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөв, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад зураг төслийг боловсруулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл олгоход
28.1.9.барилгын засвар үйлчилгээ, орчны тохижилт, түүх, соёлын барилга, мод ба өрөгт бүтээцэн барилга, барилгын өргөтгөл шинэтгэл, барилгын доторх инженер, цахилгаан хангамж, гал, холбоо дохиоллын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 80 000-200 000 төгрөг.
29 дүгээр зүйл.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд
29.1.Зам, тээвэр, аялал, жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
29.1.1.төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 2 000 000-5 000 000 төгрөг;
29.1.2.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрөл олгоход
29.1.3.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 6 400 000-16 000 000 төгрөг;
29.1.4.хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
29.1.5.энэ хуулийн 29.1.4-т зааснаас бусад авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоход ангилал тус бүр нь 120 000-300 000 төгрөг, авто зам, гүүр засварлах, арчлах зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;
29.1.6.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 112 000-
29.1.7.агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
29.1.8. нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоход 16 000-40 000 төгрөг;
29.1.9.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр:
29.1.9.а.дунд оврын хөлөг онгоцонд 140 000-350 000 төгрөг;
29.1.9.б.бага оврын усан онгоцонд 80 000-200 000 төгрөг;
29.1.9.в.жижиг оврын моторт завинд 40 000-100 000 төгрөг.
29.1.10.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 580 000-1 450 000 төгрөг;
29.1.11.байнгын үйл ажиллагаатай аэродромыг улсын бүртгэлд бүртгэхэд 18 000-44 000 төгрөг.
30 дугаар зүйл.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
30.1.Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 200 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
30.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
30.2.1.ярианы үйлчилгээ эрхлэхэд 1 000 000 төгрөг;
30.2.2.интернэт, өгөгдөл дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 40 000-100 000 төгрөг;
30.2.3.телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 32 000-80 000 төгрөг;
30.2.4.шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг;
30.2.5.харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг;
30.2.6.дамжуулан хүргэх, нэмэлт үйлчилгээ эрхлэхэд 12 000-30 000 төгрөг.
30.3.Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
30.3.1.телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 20 000-50 000 төгрөг, аймагт 15 000-20 000 төгрөг;
30.3.2.радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 15 000-40 000 төгрөг, аймагт 6000-15 000 төгрөг;
30.3.3.кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 20 000-50 000 төгрөг, аймагт 10000-20 000 төгрөг;
30.3.4.тусгай дугаар ашигласан мэдээлэл, лавлагааны үйлчилгээ эрхлэхэд 10000-20 000 төгрөг;
30.3.5.контент агрегаторын үйлчилгээ эрхлэхэд 20 000-50 000 төгрөг.
30.4.Бүртгэлийн гэрчилгээ олгоход 10000-20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
30.5.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10000-25 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
31 дүгээр зүйл.Хэмжил зүйн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
31.1.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
32 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
32.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгоход 4000-10000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
33 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:
33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:
33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;
33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;
33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг;
33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:
33.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;
33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 5000-12 500 төгрөг."
10/34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг:
"34.2.Цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
34.2.1.рентген төхөөрөмжөөс бусад цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
34.2.2.рентген төхөөрөмжийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
11/ 35-37 дугаар зүйл:
"35 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
35.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
35.1.1.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 120 000-400 000 төгрөг;
35.1.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс бусад этгээдэд эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 200 000-500 000 төгрөг;
35.1.3.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход 150 000-250 000 төгрөг;
35.1.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
35.1.5.тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;
35.1.6.ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 96 000-240 000 төгрөг;
35.1.7.ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 32 000-80 000 төгрөг, гэрээг сунгахад 20 000-50 000 төгрөг;
35.1.8.усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 40 000-100 000 төгрөг;
35.1.9.ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;
35.1.10.нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
35.1.11.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 8000-20 000 төгрөг;
35.1.12.ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 1000-5000 төгрөг;
35.1.13.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 400 000-1 000 000 төгрөг;
35.1.14.мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000-5000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000-5000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50-100 төгрөг нэмж;
35.1.15.ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 1200-3000 төгрөг;
35.1.16.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1000-2000 төгрөг;
35.1.17.элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 4000-10000 төгрөг;
35.1.18.ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 килограмм бол 1000-2000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 50-100 төгрөг нэмж;
35.1.19.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 200 000-500 000 төгрөг, иргэнд 160 000-400 000 төгрөг;
35.1.20.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 80 000-200 000 төгрөг;
35.1.21.мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 2000-5000 төгрөг;
35.1.22.рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 125 000-320 000 төгрөг.
35.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
35.2.1.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400 000-1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 240 000-600 000 төгрөг, бусад суманд 120 000-300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 120 000-300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-200 000 төгрөг, бусад суманд 40 000-100 000 төгрөг;
35.2.2.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 120 000-300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-200 000 төгрөг, бусад суманд 40 000-100 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 40 000-100 000 төгрөг, аймгийн төвийн суманд 30 000-70 000 төгрөг, бусад суманд 16 000-40 000 төгрөг;
35.2.3.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600 000-1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 320 000-800 000 төгрөг, бусад суманд 200 000-500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 200 000-500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 160 000-400 000 төгрөг, бусад суманд 80 000-200 000 төгрөг;
35.2.4.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300 000-750 000 төгрөг, аймгийн төвийн суманд 160 000-400 000 төгрөг, бусад суманд 100 000-250 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 160 000-400 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-200 000 төгрөг, бусад суманд 50 000-120 000 төгрөг.
35.3.Энэ хуулийн 35.2.1-д заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.2 дахь заалт, энэ хуулийн 35.2.3-т заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.4 дэх заалт тус тус хамаарахгүй.
35.4.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
35.5.Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
35.5.1.мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход:
Хураамжийн хэмжээг тооцох нэгж |
Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ |
Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ |
6 м3_# хүртэл |
1000 |
3000 |
6-10 м3_# хүртэл |
1500 |
4500 |
10-20 м3_# хүртэл |
2000 |
6000 |
20-60 м3_# хүртэл |
5000 |
15000 |
Хураамжийн хэмжээг тооцох нэгж |
Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/
|
Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
|
8 м3_# хүртэл |
1500 |
4500 |
8-10м3_# хүртэл |
2000 |
6000 |
10-20м3 _#хүртэл |
3500 |
10500 |
20-30м3 _#хүртэл |
5000 |
15000 |
Хураамжийн хэмжээг тооцох нэгж |
Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/
|
Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
|
0-10 м3_# |
1000 |
3000 |
10-20 м3_# |
1200 |
3600 |
20-30 м3_# |
1500 |
4500 |
35.5.5.ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 100-150 төгрөг нэмж.
36 дугаар зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар, бараанытэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
36.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
36.1.1.шинэ бүтээлийн патент олгоход 2500 төгрөг;
36.1.2.бүтээгдэхүүний загварын патент олгоход 2500 төгрөг;
36.1.3.ашигтай загварын гэрчилгээ олгоход 2500 төгрөг;
36.1.4.барааны тэмдгийн гэрчилгээ олгоход 2500 төгрөг;
36.1.5.газар зүйн заалтын гэрчилгээ олгоход 2500 төгрөг;
36.1.6.зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 2500 төгрөг.
36.2.Шинэ бүтээлийн патентыг хүчинтэй байлгахад дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
36.2.1.эхний 3 жилд 10000 төгрөг;
36.2.2.4-6 жилд 20 000 төгрөг;
36.2.3.7-10 жилд 30 000 төгрөг;
36.2.4.11-15 жилд 40 000 төгрөг;
36.2.5.16-20 жилд 50 000 төгрөг.
36.3.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
36.3.1.эхний 3 жилд 10000 төгрөг;
36.3.2.4-6 жилд 20 000 төгрөг;
36.3.3.7-10 жилд 30 000 төгрөг.
36.4.Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг 10 жилээр сунгахад 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
36.5.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ олгосон ашигтай загвар, барааны тэмдгийг бусдад ашиглуулах болон технологи дамжуулах лицензийн гэрээг бүртгэхэд 2000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
37 дугаар зүйл.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
37.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана."
4 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.32 дахь заалтын "11.2.2, 23.1.1, 30.1-д" гэснийг "11.2.2-т" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "550" гэснийг "70 200" гэж, 7.1.3 дахь заалтын "55" гэснийг "100" гэж, 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх заалтын "200" гэснийг "1000" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "750 000" гэснийг "5 000 000" гэж, 13.1.6 дахь заалтын "500 000" гэснийг "2 000 000" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтын "25 000 000" гэснийг "100 000 000" гэж, 34.1.2 дахь заалтын "15 000 000" гэснийг "550 000 000" гэж, 34.1.9 дэх заалтын "25 000 000" гэснийг "250 000 000" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтын "м2 тутамд 2500 төгрөг" гэснийг "нийслэлд м2тутамд 500 төгрөг, аймагт м2тутамд 100 төгрөг" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "20 000" гэснийг "8000-20 000" гэж, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн дугаарыг "42.5" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтын "шинээр" гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын ",уралдаан тэмцээнд оролцох" гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын "тээвэрлэх,", ",ашиглалтын дараа газар сэргээх" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.5 дахь хэсэг, мөн зүйлийн 10.3.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1.6-34.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2-38.1.21 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.4.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8 дугаар зүйл.Энэ хуулиар тэмдэгтийн хураамжийн хэмжээг нь бууруулан тогтоосон тухайн заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд энэ хуулиар хэмжээг нь бууруулан тогтоогоогүй бусад заалтад энэ хугацаа хамаарахгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A

