A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага" гэснийг "Мэргэжлийн байгууллага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын ", ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх" гэснийг, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын "тусгай зөвшөөрөлтэй" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД