A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ НЭМЭЛТ, ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"6.2.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө."

2 дугаар зүйл.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 9.4.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9.4.Улсын сүлжээний өртөө харуулыг байгуулах, төхөөрөмжлөх, татан буулгах, багаж хэрэгслээр хангах зардал болон ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ."

3 дугаар зүйл.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 7.1.5.-ыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР