A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 12 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот УС, РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1.Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Хэвлэх

Төлбөр ногдох ус Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар
Гадаргын усанд Газрын доорх усанд
I.Усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамирын зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс хувь доод дээд доод дээд
1.0 5.0 - -
II.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд төг - - 1.00 30.00
III.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд: төг 10.00 20.00 30.00 50.00
1.хүнд үйлдвэрлэлд төг 20 40 50 100
2.хөнгөн үйлдвэрлэлд төг 20 40 50 100
3.авто зам, засварт төг 20 40 50 100
4.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлд төг 20 40 50 100
5.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
а) архи, пиво, согтууруулах ундаа төг 20 40 50 100
б) ундаа, цэвэр ус төг 10 20 40 80
в) талх, чихэр, нарийн боов, бусад төг 10 20 30 60
6. Эрчим хүчний үйлдвэрлэлд төг 10 20 30 60
7. Газар тариалангийн үйлдвэрлэлд төг 10 20 30 60
8. Бусад ашиг олох зориулалтаар ашигласан усны шоометр тутамд:
а) Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот төг 20 40 50 100
б) Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймгийн төв, хот, суурин газар төг 20 40 40 80
в) Баянхонгор, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төв, хот, суурин газар төг 20 40 50 100
IV . Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
а) ашигт малтмал олборлох, баяжуулах төг 100 200 150 250
б) зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах төг 100 200 150 250
в) усыг шавхан зайлуулах төг 0 80 50 150
г) эрэл, хайгуулын өрөмдлөг хийх төг 50 100 100 200

Хэвлэх

2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох рашаан Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад Хүн-хоног халуун хүйтэн
доод дээд доод дээд
10 100 5 80
2.Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах түүхий эд болгон ашиглахад шоометр 500 2500 1000 6000

З.Ус, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх