A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот УС, РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалтын "Улсын татварын ерөнхий газарт" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "Улсын татварын ерөнхий газар" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх