- Нүүр
- Монгол Улсын хууль
- УСНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 08 сарын 25 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Усны тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 23.5-23.7 дахь хэсэг нэмсүгэй: "23.5.Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг хангахаар байгаа тохиолдолд уг нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй. 23.6.Тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөц нь түүний хэрэгжүүлэх төслийн хэмжээ, усны хэрэгцээнд үндэслэн төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг харгалзан өөрийн үйл ажиллагааг бүрэн хангаж илүү гарах нөхцөлд бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулах бөгөөд усны эрэл, хайгуулын нийт зардлаас зөвхөн тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны эрэл, хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлүүлнэ. 23.7.Энэ хуулийн 23.5, 23.6 дахь хэсэг нь хөдөө аж ахуйн болон унд, ахуйн зориулалтаар ашиглах усны харилцаанд хамаарахгүй." 2 дугаар зүйл.Усны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах гэрээг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай нэгэн адилаар тооцон 30 жилийн хугацаатай байгуулж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн нөхцөлд зөвшөөрөл эзэмшигчийн ус ашиглах эрхийг тухай бүрд 20 жилээр сунгаж болно." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
