A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 7 дугаар сарын 8-ний өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.2.8 дахь заалт нэмсүгэй: "25.2.8.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах;".

Хэвлэх

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалтын "боловсон хүчнээр" гэснийг "боловсон хүчин, техникийн иж бүрдлээр" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын дугаарыг "25.2.9" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ