A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6.1.9-6.1.13 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"6.1.9.төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

6.1.10.төрийн өмчийн үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх, холбогдох тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

6.1.11.төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах;

6.1.12.бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах;

6.1.13.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;"

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийг "Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх" гэж, мөн зүйлийн 6.1 дэх хэсгийн "Шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, мөн зүйлийн 6.2 дахь хэсгийн "шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй" гэснийг "харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай" гэж, мөн зүйлийн 6.1.9 дэх заалтын дугаарыг "6.1.14" болгон тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн "шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 10 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ