A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийг "Шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх" гэж, 6.1-ийн "Харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 6.2, 8.3-ын "харилцаа холбооны асуудал" гэснийг "шуудангийн асуудал" гэж тус тус өөрчилсүгэй

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН