A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.11-ийн "цахилгаан холбооны" гэсний өмнө "шуудангийн болон" гэж; 11.1-ийн "зорилгоор" гэсний дараа "шуудангийн болон цахилгаан холбооны" гэж; мөн хэсгийн "санг" гэсний дараа "тус тус" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Харилцаа холбооны тухай хуулийн 18 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"18 дугаар зүйл. Шуудангийн сүлжээ

Хэвлэх

18.1. Шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна."

3 дугаар зүйл. Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5, 12.1.1-ийн "харилцаа холбооны нийтийн" гэснийг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан" гэж; 11.1-ийн "цахилгаан" гэснийг "харилцаа", "хүргэхийн тулд" гэснийг "хүргэх," гэж; 3.1.11-3.1.15 дахь заалтын дугаарыг "3.1.8-3.1.12" гэж; 6.1.8-6.1.10 дахь заалтын дугаарыг "6.1.7-6.1.9" гэж; 7.1.3-7.1.6 дахь заалтын дугаарыг "7.1.2-7.1.5" гэж; 32.1.7, 32.1.8 дахь заалтын дугаарыг "32.1.6, 32.1.7" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Харилцаа холбооны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын ",шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл. Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.8 - 3.1.10, 6.1.7, 7.1.2, 12.1.3, 25.4, 27.1.2, 27.1.3, 32.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Энэ хуулийг Шуудангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР