- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХАРЬЯАТЫН ТУХАЙ

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "цагдаагийн төв байгууллага" гэсний дараа ", Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв " гэж; мөн хэсгийн "орон нутгийн цагдаагийн байгууллага," гэсний дараа "иргэний бүртгэл, мэдээллийн алба," гэж ; мөн зүйлийн 5 дахь хэсгийн "Цагдаагийн төв байгууллага" гэсний дараа "болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв" гэж; мөн зүйлийн 6 дахь хэсгийн " орон нутгийн цагдаагийн байгууллага " гэсний дараа "болон иргэний бүртгэл, мэдээллийн алба" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл. Харьяатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "албанд хүргүүлнэ." гэснийг "албаар дамжуулан Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд тус төв Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29.1-д заасан иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь холбогдох мэдээлэлд бичилт хийнэ." гэж өөрчлөн найруулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
