A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.1.10 дахь заалт нэмсүгэй:

"5.1.10.Конвенцийн 3 дугаар хавсралтад оруулах амьтан, ургамлын зүйлийн жагсаалтыг Шинжлэх ухааны зөвлөлтэй хамтран боловсруулж,байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах.".

2 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1,6.2.2 дахь заалт,7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн "2" гэсний дараа ",3" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "зөрчсөн" гэсний дараа ", зөрчихийг завдсан" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:

"8.3.Зөвшөөрөл, гэрчилгээ олгох журам болон загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2/15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт:

"15.1.1.энэ хуулийн 7.6 дахь хэсгийг зөрчиж Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр олон улсад худалдаалсан, худалдаалах зорилгоор авч явсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хураан авч улсын орлого болгох;".

4 дүгээр зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтын "50000 хүртэл" гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр" гэж, "250000 хүртэл" гэснийг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ