- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2011 он, №46)
1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.6, 3.7 дахь хэсэг нэмсүгэй:
"3.6.Энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсан хадгаламж, зээлийн хоршоо эрхэлнэ. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, хадгаламж, зээлийн хоршоодын дундын хоршооны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.
3.7.Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Хадгаламж, зээлийн хоршооноос бусад хоршоо энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно."
2 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн "энэ хуулийн 3.4-т заасан" гэснийг "энэ хуулийн 3.4.3-т зааснаас бусад" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, ЗУРГАА1ДУГААР БYЛЭГ, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
