A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2005 он, №46)

1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуульд дараахь агуулгатай 481.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"481.4.Энэ хуулийн 481.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

2 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 481.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"481.3.Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ."

3 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 8.4 дэх хэсгийн "Төв банк" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороо" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ