A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2002 он, №48)

1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуульд дор дурдсан агуулгатай Зургаа1дугаар бүлэг, 261дугаар зүйл, 3.5, 5.2, 8.3, 8.4, 16.7, 27.9 дэх хэсэг, 8.1.5, 14.1.11, 35.1.5, 49.1.3 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/Зургаа1дугаар бүлэг

"ЗУРГАА1ДУГААР БYЛЭГ

Хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа

481дугаар зүйл.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа

Хэвлэх

481.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна.

481.2.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь дараахь асуудлыг дүрэмдээ тусгана:

481.2.1.хадгаламж авах, зээл олгох журам;

481.2.2.хоршоо болон гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг;

481.2.3.хоршооны зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан болон бусад санг байгуулах, зарцуулах журам;

481.2.4.зээлийн хороо болон хоршооны бүтэц дэх бусад байгууллагаас хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд оролцох журам.

481.3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.1-д заасан тусгай зөвшөөрөл хамаарахгүй.

482дугаар зүйл.Хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа

Хэвлэх

482.1.Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно.

482.2.Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь Иргэний хуулийн 454-456 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө хадгална.

482.3.Хоршооны хадгаламжид авсан мөнгөн хөрөнгө нь тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй. Хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглаж болно.

482.4.Хоршоонд хадгалуулахаар өгсөн хөрөнгө нь хамтран эзэмшигчтэй бол хадгаламж бүхий гишүүн нь энэ тухай хадгаламжийн гэрээ байгуулахаас өмнө хоршоонд мэдэгдэх үүрэгтэй.

482.5.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хадгаламж, зээлийн хүүг тодорхойлох журмыг бүх гишүүдийн хурлаас тогтооно.

482.6.Хоршооны гишүүн нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хоршоонд хадгаламж нээж болно. Энэ тохиолдолд гэрээг тухайн хүүхдийг насанд хүрэх хүртэлх хугацаагаар байгуулна.

483дугаар зүйл.Хоршооны зээлийн үйл ажиллагаа

Хэвлэх

483.1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно.

483.2.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан байгуулна. Зээлийн сан нь хоршооны хөрөнгөөс хуваарилсан хөрөнгө болон хоршооны гишүүдээс авсан хадгаламжийн хөрөнгөөс бүрдэнэ.

483.3.Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоо нь гишүүддээ Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр зээл олгоно.

483.4.Зээлийн буцаан төлөлтийг гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгө болон хадгалуулсан хөрөнгөөр баталгаажуулж болно.

484дугаар зүйл.Зээлийн хороо, түүний бүрэн эрх, бүрэлдэхүүн

Хэвлэх

484.1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн хороотой байна. Зээлийн хороо нь 3-аас доошгүй гишүүнтэй байна. Зээлийн хорооны гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

484.2.Зээлийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

484.2.1.зээл авахаар хүсэлт гаргасан хоршооны гишүүний өргөдлийг шалгах;

484.2.2.зээл олгох эсэхийг шийдвэрлэх, зээл олгох;

484.2.3.олгосон зээлийг эргэн төлүүлэх;

484.2.4.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах;

484.2.5.хууль болон хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

484.3.Зээлийн хорооны хурал гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. Дүрмээр үүнээс дээгүүр хувь тогтоож болно.

484.4.Дүрэмд энэ хуулийн 484.3-т зааснаас өндөр хувь тогтоогоогүй бол зээлийн хорооны шийдвэрийг санал хураалтад оролцсон хорооны гишүүдийн олонхийн саналаар гаргана.

484.5.Зээлийн хорооны даргыг тухайн хоршооны Тэргүүлэгчдийн хурал зээлийн хорооны гишүүдээс томилно."

2/ 261дугаар зүйл:

"261дугаар зүйл.Төлөөлөгчдийн хурал

Хэвлэх

261.1. 100-аас дээш тооны гишүүнтэй анхан шатны хоршоо шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын оронд төлөөлөгчдийн хуралтай байж болно.

261.2.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчдийн хуралд энэ хуулийн 23.4.1, 23.4.5, 23.4.10, 23.10, 261.3-аас бусад бүх гишүүдийн хуралд хамаарахаар заасан заалт нэгэн адил хамаарна.

261.3.Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо, түүний бүрэн эрхийн хугацаа, төлөөлөгч сонгох, дүнг гаргах болон нэг төлөөлөгч хоршооны саналын эрх бүхий хэдэн гишүүнийг төлөөлж байх журмыг бүх гишүүдийн хурал тогтооно.

261.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ бусдад шилжүүлж болохгүй.

261.5.Төлөөлөгч тус бүрийн саналын эрх нь түүний төлөөлж буй хоршооны гишүүдийн саналын эрхийн нийлбэрээр тодорхойлогдоно.

261.6.Төлөөлөгч нь тухайн хоршооны гишүүн байна."

3/ 3.5 дахь хэсэг:

"3.5.Хоршоо нь энэ хуулийн 3.4-т заасан хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно."

4/ 5.3 дахь хэсэг:

"5.3.Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээнэ."

5/ 8.3 дахь хэсэг:

"8.3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршооны өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, нөөц сан, хуваарилагдаагүй орлого, хандив, нийгмийн хөгжлийн сан болон тухайн жилийн цэвэр ашгаас бүрдэнэ."

6/ 8.4 дэх хэсэг:

"8.4.Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдэлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг Төв банк тогтооно."

7/ 16.7 дахь хэсэг:

"16.7.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршоо санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор орлого хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ."

8/ 27.8 дахь хэсэг:

"27.8.Тэргүүлэгчид нь гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтооно."

9/ 8.1.5 дахь заалт:

"8.1.5.хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө."

10/ 14.1.11 дэх заалт:

"14.1.11.хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх."

11/ 35.1.5 дахь заалт:

"35.1.5.зээлийн олголт, эргэн төлөлт, Зээлийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавих."

12/ "49.1.3 дахь заалт:

"49.1.3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь өөрийн гишүүн бус этгээдээс хадгаламж авсан, өөрийн гишүүн бус этгээдэд зээл олгосон, хадгаламж авах, зээл олгохоор зар сурталчилгаа хийсэн бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөг, хоршоог 50000-250000 хүртэл төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн З дугаар зүйлийн гарчгийн "түүний" гэсний дараа "үйл ажиллагааны" гэж; 3.1 дэх хэсгийн "ардчилсан" гэсний дараа "хамтын" гэж; 3.2 дахь хэсгийн "зорилгоор" гэсний дараа "бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран" гэж; мөн хэсгийн "болно." гэсний дараа "Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна." гэж; 6.1 дэх хэсгийн "Хоршоог" гэсний өмнө "Анхан шатны" гэж; 8.1.3 дахь заалтын "хоршооны" гэсний дараа "болзошгүй алдагдлын" гэж; 15.1.4 дэх заалтын "өөрчилсөн" гэсний дараа "өөр хоршоонд гишүүнээр элссэн" гэж; 29.2.4 дэх заалтын "гишүүнээс гарсан" гэсний өмнө "гишүүнээр элссэн," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 3.4 дэх хэсгийн "Хоршоо нь үйл ажиллагааны чиглэлээр дараахь төрөлтэй байна:" гэснийг "Хоршоо нь дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно:" гэж; 3.4.8 дахь заалтыг "дүрэмд заасан үйл ажиллагаа." гэж; 6.1 дэх хэсгийн "хоёроос доошгүй хоршоо" гэснийг "хоёроос доошгүй хуулийн этгээд" гэж; 7.1. дэх заалтыг "Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард "Хоршоо" гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ." гэж; 9.3.5 дахь заалтын "гишүүдээс хоршоонд заавал оруулах хөрөнгийн хэмжээ" гэснийг "гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 3.1 дэх хэсгийн "хамтран өмчлөх", 9.3.2 дахь заалтын "үүсгэн байгуулагч", 15.1.1, 17.1.2 дахь заалтын "биечлэн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 3.4 дэх хэсгийн 3.2.1 дугаарыг 3.4.1 гэж; 3.2.2 дугаарыг 3.4.2 гэж; 3.2.3 дугаарыг 3.4.3 гэж; 3.2.4 дугаарыг 3.4.4 гэж; 3.2.5 дугаарыг 3.4.5 гэж; 3.2.6 дугаарыг 3.4.6 гэж; 3.2.7 дугаарыг 3.4.7 гэж; 3.2.8 дугаарыг 3.4.8 гэж; 11.2 дугаарыг 11.3 гэж; 11.3 дугаарыг 11.4 гэж; 11.4 дугаарыг 11.5 гэж; 11.5 дугаарыг 11.6 гэж; 27.5 дугаарыг 27.7 гэж; 35.1.5 дугаарыг 35.1.6 гэж; 38.2 дугаарыг 38.3 гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР