- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ("Төрийн мэдээлэл", 2002 он, №28) 1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 3.1-ийн "Материаллаг" гэснийг "Эдийн засгийн" гэж, "хувь хүмүүс" гэснийг "хэд хэдэн этгээд" гэж, "ардчилсан удирдлага" гэснийг "ардчилсан, хамтын удирдлага" гэж, "аж ахуй эрхлэх" гэснийг "үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан" гэж, 46.1-ийн "31 дүгээр" гэснийг "32 дугаар" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
