- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ."
2 дугаар зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "экспортын" гэсний өмнө "энэ хуульд өөрөөр заагаагүй бол" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
