- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "олон нийтийн байгууллага" гэснийг "ашгийн төлөө бус хуулийн этгээд" гэж, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Иргэний хуульд" гэснийг "Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд" гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд" гэснийг "Иргэний хуулийн 32 дугаар зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
