- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 12 сарын 15 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах бүлэг, хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт: "3.1.5."тогтмол шинэчлэх" гэж бүртгэх байгууллагын цахим хуудсанд байрлуулахаар энэ хуульд заасан мэдээллийг өдөр тутам нэгээс доошгүй удаа буюу шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчлэхийг. 2/ 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг: "16.8.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна." 3/17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг: "17.6.Бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийн хамт өөрийн цахим хуудсанд ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилнэ." 4/Наймдугаар бүлэг: "НАЙМДУГААР БҮЛЭГ Улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэх 27 дугаар зүйл.Улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгох 27.1.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа авах хүсэлтийг холбогдох бүртгэх байгууллагад гаргаж болно. 27.2.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгоно. 27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох бүртгэх байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна. 27.4.Хүсэлт дараах шаардлагыг хангасан байна: 27.4.1.иргэн бол өөрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх; 27.4.2.хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаар. 27.5.Хүсэлт нь энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй бол цахим шуудангаар буцаана. Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана. 28 дугаар зүйл.Улсын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэх 28.1.Дараах тохиолдолд цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ: 28.1.1.өргөдөл гаргагч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргасан бол; 28.1.2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол; 28.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол; 28.1.4.хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага тухайн хуулийн этгээд татан буугдсаныг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол. 28.2.Энэ хуулийн 28.1-д заасан тохиолдолд өргөдөл гаргагч цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж холбогдох бүртгэх байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна. 28.3.Өргөдлийг энэ хуулийн 29.1.2-29.1.5-д заасан журмын дагуу шалгаж, шаардлага хангаагүй бол цахим шуудангаар буцаах ба буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана. 28.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн дугаарыг цахим шуудангаар хүргүүлнэ. 28.5.Өргөдөл гаргагч хүсэлт гаргавал түүнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгож болно. 29 дүгээр зүйл.Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэх ерөнхий журам 29.1.Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхэд дараах ерөнхий журмыг баримтална: 29.1.1.улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгоход энэ хуулийн 12.1, 12.2, 12.4-12.6-д заасан журмыг; 29.1.2.хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 13.1, 14.1, 14.2 дахь хэсэг, 16-18 дугаар зүйлд заасан журмыг; 29.1.3.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 19.2, 20, 21 дүгээр зүйлд заасан журмыг; 29.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан журмыг; 29.1.5.хуулийн этгээд татан буугдсаныг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 24-26 дугаар зүйлд заасан журмыг. 29.2.Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.". 2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтын "бичгээр буюу" гэсний дараа "цахим хэлбэрээр," гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "эсхүл" гэсний дараа "цахим шуудангаар буюу" гэж, мөн зүйлийн 16.6 дахь хэсгийн "баталгаат" гэсний өмнө "цахим буюу" гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн "гэрчилгээ" гэсний дараа "буюу дугаар" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "өргөдлөө энэ хуулийн 7.1.1-д заасан хуулийн этгээд байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор, бусад хуулийн этгээд ажлын 10 хоногт багтаан" гэснийг "өргөдлийг" гэж, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн "28.3-т" гэснийг "31.3-т" гэж, Наймдугаар бүлгийн дугаарыг "Есдүгээр бүлэг" гэж, Есдүгээр бүлгийн дугаарыг "Аравдугаар бүлэг" гэж, 27-29 дүгээр зүйлийн дугаарыг "30-32" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
