- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй: "16.7.Энэ хуулийн 16.1.2, 20.1.2, 24.1-т заасан баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ.". 2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар" гэснийг "шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
