- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1.5 дахь заалтыг "16.1.5.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаад паспортын хуулбар, хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;" гэж өөрчлөн найруулсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
