A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 12 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 101 дүгээр зүйл нэмсүгэй: "101 дүгээр зүйл.Хуулийн төслийн санхүүгийн үр нөлөөг тооцох, дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 101.1.Хуулийн төсөл боловсруулахад түүний санхүүгийн үр нөлөөг тооцох, дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх эдэлнэ: 101.1.1.төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан санхүү, төсөв, татварын чиглэлээр хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай нэгдсэн санал дүгнэлтэд хүрсний үндсэн дээр хамтран батлах; 101.1.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд1 заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх; 101.1.3.Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулахаар бол түүнийг эцэслэн хянаж, тухайн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх буюу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох. 101.2.Энэ хуулийн 101.1.3-т заасан зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ." 2 дугаар зүйл.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийн "гишүүнд" гэсний дараа ", хуулийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврыг бий болгохоор бол санхүү, төсвийн асуудал Засгийн газрын гишүүнд" гэж, "хянуулахаар" гэсний дараа "тус тус" гэж, 18.7 дахь хэсгийн "10.1.5-д заасан зөвшөөрлийг" гэсний дараа ", санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хуулийн 101.1.3-т заасан зөвшөөрлийг" гэж, 20 дугаар зүйлийн 20.3.5 дахь заалтын "зөвшөөрөл" гэсний дараа ", төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагавар бий болгох хуулийн төслийн тухайд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх