- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

2011 оны 04 сарын 28 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 1/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт: "11.1.4. багц хуулийн төсөл." 2/15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг: "15.10.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар Засгийн газраас багц хуулийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
