- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "13.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;" "13.3.2.эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;". 2 дугаар зүйл.Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын "Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6" гэснийг "Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
