A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

КОНВЕНЦИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Вена хотноо байгуулсан "Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын Конвенц"-ийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Уг Конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан Монгол Улс "Бараа худалдах, худалдан авах гэрээ, талуудын Хэлэлцээрээр, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, цуцлалт, гэрээний төсөл, түүнийг зөвшөөрөх буюу санаа зоригийн бусад илэрхийллийг бичгийн бус аливаа хэлбэрээр хийх бололцоо олгож буй Конвенцийн 11, 29 дүгээр зүйлүүд болон 2 дугаар хэсгийн аливаа заалтыг аль нэг тал нь Монгол Улсад үйлдвэрийн газартай байвал үл мөрдөнө" гэдгийг шийдвэрлэсэн болохыг мэдэгдсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ