A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 21дүгээр зүйл:

"21дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

1/ "хэмжил" гэж хэмжигдэхүүний утгыг тодорхойлох үйл ажиллагааг;

2/ "хэмжлийн нэгдмэл байдал" гэж хууль ёсны нэгжээр илэрхийлсэн хэмжлийн үр дүнгийн алдаа нь тогтоосон хязгаарт байгаа хэмжлийн үзүүлэлтийг;

3/ "загварын туршилт" гэж хэмжих хэрэгслийн загвар нь тогтоосон шаардлагад тохирч байгааг шалгах туршилтыг;

4/ "хэмжих хэрэгслийн баталгаажуулалт" гэж тухайн хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хэмжил зүйн байгууллагаас тогтоож, батлах ажиллагааг;

5/ "шалгалт тохируулга" гэж хэмжих хэрэгслийн алдааны утгыг тогтоох ажиллагааг."

2/ 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4. Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ:

1/ савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хянах;

2/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих."

3/ 9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

"9. Загварын туршилт хийлгээгүй хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулахгүй." 4/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2. Тусгай зөвшөөрөлтэйгээр суурилуулах хэмжих хэрэгслийн жагсаалтыг хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

5/ 101дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

1. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлж Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлнэ:

1/ үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах хэмжих хэрэгслийн нэр төрөл, хэмжил зүйн үзүүлэлт, нарийвчлалын анги, загварын туршилтын гэрчилгээ, ашиглалтын баримт бичиг;

2/ ажлын байрны орчны тодорхойлолт, мэргэжлийн боловсон хүчин, эталон хэмжих хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн хангалт, тэдгээрийн хэмжил зүйн үзүүлэлт, ажил үйлчилгээнд мөрдөх технологийн заавар, стандарт.

2 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "үйлдвэрлэх", 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1 дэх заалтын "ашиглах," гэсний дараа "суурилуулах,"; 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "...төрийн өмч" гэсний дараа "бөгөөд төрийн хамгаалалтад"; 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "...бүртгэнэ." гэсний дараа "Үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас олгосон загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг үндэсний хэмжил зүйн байгууллага хооронд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч болно."; 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн гарчиг, 10 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "...үйлдвэрлэл," гэсний дараа "суурилуулалт,"; 10 дугаар зүйлийн гарчгийн "эрхлэх", 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хэмжил зүйн төв байгууллагаас", 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтын "ажил, үйлчилгээ эрхлэх", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "ажил, үйлчилгээ эрхлэхэд", мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "худалдах" гэсний дараа "тусгай"; 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтын "ажлын эталоныг" гэсний дараа "бий болгох"; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "өөрийн төлбөрт" гэсний дараа "болон гэрээт"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "хэмжих хэрэгсэл ашигласан" гэсний дараа "иргэнийг 10000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр" гэж тус тус нэмсүгэй

Хэвлэх

3 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ" гэснийг "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ"; 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "баталгаажуулалт, тохируулгын" гэснийг "баталгаажуулалтын"; 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "ашиглах, бусдад хэрэглүүлэхийг" гэснийг "ашиглахыг"; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хэмжилзүйн төв буюу аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагаас тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна" гэснийг "Итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн байна."; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Шалгалт тохируулга хийх зөвшөөрөл бүхий" гэснийг "Шалгалт тохируулга хийхээр итгэмжлэгдсэн"; мөн зүйлийн 5 дахь хэсгийн "Зөвшөөрөл бүхий" гэснийг "Итгэмжлэгдсэн"; 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "...тохируулга хийх, тэдгээрт баталгаажуулалт, тохируулга хийх зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн байгууллагад олгох" гэснийг "хийх"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын "болон шалгалт тохируулга хийх" гэснийг "тусгай"; 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "олон нийт", 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Олон нийтийн" гэснийг "төрийн бус"; 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "...үнэн зөв, нэгдмэл байдлыг хангаж, хэмжил зүйн төрийн хяналт, шалгалтыг" гэснийг "хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг"; 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтын "худалдах, бусдад хэрэглүүлэхдээ" гэснийг "худалдахдаа"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "11 дүгээр зүйлд"; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн" гэснийг "тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2. Дараахь үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна: 1/ худалдаа, үйлчилгээний тооцоо; 2/ хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо; 3/ байгаль орчны хамгаалал; 4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах." 2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх буюу импортоор нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, импортоор нийлүүлэх иргэн тухайн хэмжих хэрэгслийн загварыг зохих норматив-техникийн болон ашиглалтын баримт бичгийн хамт Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлэн туршилт хийлгэж баталгаажуулна." 3/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ. Итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага баталгаажуулалтыг гүйцэтгэж болно." 4/ 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт: "1/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;"

Хэвлэх

5 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх", 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын "засвар, тохируулга", 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5", "17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4", 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "иргэнийг 5000-15000 төгрөгөөр," мөн зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР