A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 01 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "3.Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Хэмжилзүйн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө."

Хэвлэх

2 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шинжлэх ухааны" гэснийг "шинжлэх ухаан, технологийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "төвлөрсөн болон орон нутгийн", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР