A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "худалдаа болон бусдад хэрэглүүлэх" гэснийг "худалдах" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "бусдад хэрэглүүлэх", 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "тогтоосон журмын дагуу", 10 дугаар зүйлийн "баталсан журмын дагуу" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ