A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 сарын 28 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

“4.4.Орон сууц худалдаж авсны төлбөрт 20,000.0 сая төгрөг” 

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “орлого 257,204.8 сая төгрөг” гэснийг “орлого 253,841.5 сая төгрөг” гэж, 3.3 дахь хэсгийн “эх үүсвэр 470,896.4 сая төгрөг” гэснийг “эх үүсвэр 490,896.4 сая төгрөг” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “20,206.1 сая төгрөг” гэснийг “16,206.1 сая төгрөг” гэж, 4.2 дахь хэсгийн “Бэлэн мөнгө 702,500.4 сая төгрөг” гэснийг “Бэлэн мөнгө 721,450.0 сая төгрөг” гэж, 4.3 дахь хэсгийн “Оюутны сургалтын төлбөрт 82,500.0 сая төгрөг” гэснийг “Оюутны сургалтын төлбөрт 70,765.5 сая төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ