- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНСНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хүнсний тухай хуулийн 14.3-ын "стандартчилал, хэмжил зүйн төв", 15.2-ын "мэргэжлийн хяналтын" гэснийг "стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны"; 15.1-ийн "Лабораторийн итгэмжлэл авсан хуулийн этгээд" гэснийг "Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй 2 дугаар зүйл. Хүнсний тухай хуулийн 13.1.5-ыг хүчингүй болсонд тооцсугай 3 дугаар зүйл. Энэ хуулийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
