- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ/Энэ хуулийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6, 11, 12, 14, 15, 16, 17 дугаар зүйлд дараахь агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй. Хүүхдийг орчноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно."
2/ 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10, 11 дэх заалт:
"10/онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын холбогдолтой мэдээллийг Yндэсний статистикийн газраас баталсан аргачлалын дагуу гаргаж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
11/ хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөх, туслах үүрэгтэй нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжих, арга зүйн удирдлагаар хангах;"
3/12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:
"5/ хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх;"
4/ 14 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг:
"2.Хүүхдэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.
3.Хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх журам, асрамжийн байгууллагын жишиг дүрмийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4. Хүүхдэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхдийн нас, бие бялдар, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх;
2/хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд хамруулах;3/хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн баталгаат хоол хүнс, хувцас, ахуйн хэрэгслэлээр хангах;
4/хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, боловсрол эзэмших боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;
5/хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
6/хүүхдийг хамгаалах, үзэл бодлыг нь хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх;
7/хүүхдэд үзүүлсэн нийгмийн халамж, асрамж үйлчилгээний тайлан болон хүүхдийн шилжилт хөдөлгөөний тухай мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж өгөх;
8/хүүхдийг бусдын асрамжинд хууль бусаар шилжүүлэхгүй байх."
5/ 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 5 дахь заалт:
"4/хүүхдийг асран хамгаалах байгууллагад шилжүүлж, халамжийн үйлчилгээнд хамруулах;
5/хүүхдийг сайн дурын үндсэн дээр асран хүмүүжүүлэх гэр бүлд дэмжлэг үзүүлэх."
6/ 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5, 6 дахь заалт:
"5/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулах;
6/хүүхдийн эрхийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах;"
7/ 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/төрөөс хүүхдийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого,үйл ажиллагааг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
3/эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
4/хүүхдийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
5/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг."
2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийг "Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Хүүхдийн төлөө сан байгуулна. Хүүхдийн төлөө сангийн дүрмийг Засгийн газар батална." гэж өөрчлөн найруулсугай
3 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "авьяас билиг" гэсний дараа "бие бялдар"; мөн зүйлийн 5 дахь хэсгийн "хайх" гэсний дараа "хүлээн авах"; мөн хэсгийн "Хүүхдэд" гэсний дараа "үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад";7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Хүүхэд" гэсний дараа "нэр төр, эрүүл мэнд,"; мөн зүйлийн 4 дэх хэсгийн "худалдах," гэсний дараа "дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах,"; мөн зүйлийн 5 дахь хэсгийн "Төрийн" гэсний дараа "болон төрийн бус"; мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан, амжилт гаргасан хүүхдэд төрөөс зохих дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хүнийг" гэсний дараа "хайрлах,"; 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "хэрэгжүүлэх;" гэсний дараа ",түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх;"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хүүхдийн" гэсний дараа "эрүүл мэндийг хамгаалах"; "эрүүл" гэсний дараа "саруул, аюулгүй"; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "автах," гэсний дараа "хүчирхийлэл,"; "өртөх," гэсний дараа "хараа хяналтгүй орхихоос"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "хүүхдийн" гэсний өмнө "хүүхдэд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх,"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "хүүхдийн" гэсний дараа "нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах,"; 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хүлээсэн" гэсний дараа ",эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүүхдийн сайн дурын байгууллагад боловсролын болон бусад байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйн удирдлагаар хангана."; 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "дэмжигч" гэсний дараа "нийгмийн ажилтан,"; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "ашиг олох" гэсний дараа "эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах тоглоом, наадамд оролцуулах" гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй." гэснийг "Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй."; мөн зүйлийн 4 дэх хэсгийн "эмчилгээ" гэснийг "дархлаажуулалт"; 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "хүүхдээр ёс суртахуун, эрүүл мэндэд нь харшлах" гэснийг "хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах"; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "биеийнхээ" гэснийг "бие, сэтгэхүйн"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүүхдийн олон нийтийн байгууллагад" гэснийг "Хүүхэд"; 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын "тавих" гэснийг "тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;", мөн зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтын "байгууллагын гаргасан санаачилга, хүүхдийн олон нийтийн байгууллагыг" гэснийг "байгууллагын санаачилга, хүүхдийн оролцоог хөхүүлэн"; 15 дугаар зүйлийн 4 хэсгийн "боловсролын" гэснийг "боловсрол, нийгмийн халамжийн болон төрийн бус"; 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Хүүхдийг түр саатуулах, халамжлах болон хүүхдийн сургалт хүмүүжлийн байгууллагын байр, танхим нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна." гэснийг "Дээрх байгууллагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламжийн хөрөнгөнөөс санхүүжүүлж болно. Хүүхдийг түр саатуулах, халамжлах болон хөдөлмөр, хүмүүжлийн байгууллагад зохих мэргэжлийн хүн ажиллах бөгөөд байр, танхим нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна."; 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын "арга зүйн удирдлагаар хангах;" гэснийг "зөвлөлгөө өгөх, арга зүйгээр хангах;"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтын "ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах" гэснийг "ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах", мөн зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалтын "үүрэгтэй олон нийтийн байгууллагад арга зүйн туслалцаа үзүүлэх;" гэснийг "төрийн бус байгууллагатай хамтран ажиллах"; 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн биелэлтэд" гэснийг "хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, түүний хэрэгжилтэд"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хамгаалах зорилго бүхий олон нийтийн байгууллагыг" гэснийг "хамгаалахад чиглэсэн нөхөрлөл, хамтлаг, холбоо"; 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "олон нийтийн" гэснийг "төрийн бус"; 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "бусад олон нийтийн" гэснийг "хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус"; 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын "20000-30000" гэснийг "40000-50000"; мөн зүйлийн 2 дахь заалтын "15000-25000" гэснийг "35000-50000"; мөн зүйлийн 3 дахь заалтын "5000-10000" гэснийг "15000-20000"; мөн зүйлийн 6 дахь заалтын "20000-30000" гэснийг "30000-60000", мөн зүйлийн 7 дахь заалтын "100000" гэснийг "200000"; 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "4" дэх заалтын дугаарыг "5", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "10" дахь заалтын дугаарыг "12"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "5, 6, 7, 8, 9, 10" дахь заалтын дугаарыг "6, 7, 8, 9, 10, 11"; гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "олон нийтийн"; 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "дүүргийн"; 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "нэхэмжлэл" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
