- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2012 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй: 1/4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалт: "4.1.10.нийгмийн хөгжлийн үйлчилгээ.". 2/5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалт: "5.1.14.хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох.". 2 дугаар зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын "хөнгөлөх" гэсний дараа ", эсхүл автобусаар үйлчлэх" гэж, 5.1.6 дахь заалтын "хүүхэд" гэсний дараа ", түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн" гэж, 5.1.13 дахь заалтын " иргэн" гэсний дараа ", хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын "нөхцөлт мөнгөн" гэснийг "нийгмийн халамжийн" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын "3 жил" гэснийг "2 жил" гэж, 5.1.3, 5.1.4 дэх заалтын "5 жил" гэснийг "3 жил" гэж, 5.1.5 дахь заалтын "тусгай" гэснийг "цэцэрлэг ," гэж, 5.1.6 дахь заалтын "бүрэн" гэснийг "50 ба түүнээс дээш хувиар"гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
