- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурал 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн "үнэ төлбөргүй зорчино." гэснийг "зорчих зардлын нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгоно." гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
