- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5, 8, 9, 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.9-5.1.13 дахь заалт:
"5.1.9. нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
5.1.10. хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;
5.1.11. бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;
5.1.12. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох;
5.1.13. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох.
2/ 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
5.6.Орон гэргүй бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр олгох, орон сууцны нөхцөл сайжруулах арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг Засгийн газар тухайн жилийн улсын төсөвт тусгана."
3/ 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"8.4. Аж ахуйн нэгж, байгууллагад хараагүй хүнийг ажиллуулах ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална."
4/ 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалт:
"9.3.7. хараагүй хүнд зориулсан брайль болон томруулсан үсэгтэй ном,
5/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг :
"10.2. Аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нарийн мэргэжлийн /дотор, мэдрэл, мэс засал, ерөнхий эмч/, нийгмийн даатгалын магадлагч эмч, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын болон ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдэнэ."
2 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-ийн "ортопед," гэсний өмнө "болон худалдан авсан", мөн заалтын "үнийг" гэсний дараа "5 жил тутам нэг удаа 100 хувь", 5.1.6-ийн "эрхийн бичгийн" гэсний өмнө "нэг талын унааны зардал,", 7.1-ийн "эрхтэй" гэсний дараа "бөгөөд тэдгээрийг бүх шатны боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.", 7.8-ын "байгууллагын" гэсний дараа "удирдах болон", 9.3.2-ын "орчуулгатай гаргах" гэсний дараа ",урсгал мэдээлэл явуулах, бичгэн мэдээллийг хараагүй хүнд зориулж нэвтрүүлэгч унших", 10.3-ын "иргэн" гэсний өмнө "хүүхэд ба" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 6 дугаар зүйл:
"6 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засалт
6.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хүн нийгмийн харилцаанд оролцох, өөрөө өөртөө үйлчилж сурах, бие даан хөгжих чадвар эзэмших зорилгоор сэргээн засах үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Сэргээн засах үйлчилгээ нь эрүүл мэнд, мэргэжил, боловсрол, хөдөлмөр, нийгмийн болон сэтгэл зүйн гэсэн төрөлтэй байна.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан үйлчилгээг сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмчилгээ, сувилгааны, сургалтын байгууллага болон протез, ортопедийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж үзүүлнэ.
6.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах үйлчилгээг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, зардлыг хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно."
2/ 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.1.Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, энэ талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
3/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"3.1.Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно."
4/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:
"5.1.1. бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;"
"10.1. 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, 16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тус тус тогтооно.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ."
4 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2-ын "хоёр удаа" гэснийг "3 жил тутам нэг удаа" , 5.1.3-ын "эхний удаа" гэснийг "5 жил тутам нэг удаа", 5.1.3, 5.1.4-ийн "нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй" гэснийг "үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй", 5.1.5-ын "харах, сонсох, ярих боломж нь хязгаарлагдмал сурагч" гэснийг "хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд", 5.1.6-ын "нэн ядуу амьдралтай өрхийн" гэснийг "эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй", 5.1.7-ийн "нэн ядуу амьдралтай өрхийн" гэснийг "хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон", 5.1.8-ын "иргэнтэй өрхийн суурин телефон утасны төлбөрт" гэснийг "иргэний харилцаа холбооны зардалд", 5.2-ын "Авто тээврийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу" гэснийг "орон нутгийн харъяалал харгалзахгүйгээр", 7.5-ын "энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг аймаг, дүүргийн эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс" гэснийг "хүүхэд ба иргэнийг эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс", 11.3.1-ийн "шийдвэр гаргах, эсхүл уг асуудлаар дээд шатны байгууллагад" гэснийг "асуудлаар холбогдох байгууллагад", 10.2,10.3,10.4,10.5 гэсэн хэсгийн дугаарыг "10.3,10.4,10.5,10.6." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3-ын "хоёр дахь удаа 50 хувь", 5.1.4-ийн "ядуу амьдралтай өрхийн", 5.1.7-ийн "4 хүртэлх насны", 5.1.8-ын "ядуу амьдралтай, хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй,", 5.2-ын "буюу хөнгөлөлттэй үнээр", 9.3.2-ын "мэдээллийн" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
