- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу" гэснийг "Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.
Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
